Герман компаниудын технологи, бизнесийн менежментийг монголчууд төдийгүй дэлхий өндрөөр үнэлдэг билээ. Тэдний тэргүүн туршлагаас суралцаад зогсохгүй ажил хэргийн холбоо тогтоох боломжийг Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (ГОУХАН) Монголын бизнес эрхлэгчдэд олгож байна. ГОУХАН-ийн “Эрдэс баялаг, Түүхий эдийн Иж бүрэн Санаачлага” (ЭТИС) хөтөлбөрийн хүрээнд “Герман-Монголын бизнесийн өдрүүд” чуулга уулзалт, үзэсгэлэнг энэ сарын 22-24-ний өдрүүдэд “Blue Sky” зочид буудлын хурлын танхимд зохион байгуулах юм.

BASF, DHL, Siemens, ThyssenKrupp AG зэрэг дэлхийд нэр хүндтэй компани болон үндэсний аж ахуйн нэгжүүд гурван өдрийн турш чуулахдаа танилцаж, туршлага солилцож, хамтын ажиллагаа тогтоох боломжтой билээ. Тиймээс ч “Герман-Монголын бизнесийн өдрүүд” нь “Харилцаа тогтооё, харилцан суралцъя, хамтдаа хөгжье” гэсэн уриан дор зохион байгуулагдаж буй (хөтөлбөрийг хавсаргав). Эдүгээ тус чуулга уулзалтад Германы 40, Монголын 190 гаруй компани оролцохоор бүртгүүлээд байна.
Сэтгэгдэл (3)