
Оросын ерөнхий сайд Дмитрий Медведев тамхины сурталчилгааг хориглох,, татварыг нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа. Орос улс нь Хятадын дараа хоёрдугаарт орох дэлхийн хамгийн том зах зээлийн нэг билээ. Оросын хүн амын бараг гуравны нэг буюу 44 сая хүн тамхи татдаг гэсэн тооцоо байдаг бөгөөд жилд 400,000 хүн тамхитай холбоотой үүссэн эмгэгээр насан өөд болдог байна. Дмитрий Медведев “жилд нэг том хот алга болж байна” гэж харууссан байна. Тиймээс засгийн газраас томоохон арга хэмжээ авч худалдаа сурталчилгааны эсрэг арга хэмжээ авахаар болж байгаа нь энэ юм байна.

Оросын ерөнхий сайд Дмитрий Медведев тамхины сурталчилгааг хориглох,, татварыг нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа. Орос улс нь Хятадын дараа хоёрдугаарт орох дэлхийн хамгийн том зах зээлийн нэг билээ. Оросын хүн амын бараг гуравны нэг буюу 44 сая хүн тамхи татдаг гэсэн тооцоо байдаг бөгөөд жилд 400,000 хүн тамхитай холбоотой үүссэн эмгэгээр насан өөд болдог байна. Дмитрий Медведев “жилд нэг том хот алга болж байна” гэж харууссан байна. Тиймээс засгийн газраас томоохон арга хэмжээ авч худалдаа сурталчилгааны эсрэг арга хэмжээ авахаар болж байгаа нь энэ юм байна. Эрүүл мэндийн яамны зөвшөөрөл дор тамхины сурталчилгаа нь зөвхөн хэвлэмэл материал дээр гаргах ёстой болж байна. Тамхи татах газруудыг цөөрүүлж зөвхөн зөвшөөрөл бүхий цөөн газруудыг нэрлэжээ. Олон нийтийн газрууд, ресторан, кафед тамхи татахыг хоригложээ. Уг шийдвэрийг ирэх өдрүүдэд Оросын Дум соёрхон баталснаар хүчин төгөлдөр болох ч Орос улсад тамхи борлуулж байгаа British American Tobacco , Japan Tobacco International, Philip Morris, Imperial Tobacco зэрэг компаниуд уг шийдвэрийг зөөлрүүлэх, сулруулахаар хөөцөлдөөд эхэлсэн бололтой
Сэтгэгдэл (2)