
Олон улсын үнэлгээний “Standard & Poor`s” агентлаг нэгэн зэрэг Испани улсын 11 банкны урт хугацаат зээлийн зэрэглэлийг буурууллаа. Эдгээр 11 банкны дөрвийг нь урт болон богино хугацаат зээлийн зэрэглэлийг давхар бууруулсан байна. Мөн энэ удаа зэрэглэл буураагүй үлдсэн 6 банкны зэрэглэлийг нягталж байгаа байжээ. Зэрэглэл буурсан банкууд дотор Испанийн тэргүүлэх зэргийн “BBVA”, “Santader”, “CaixaBank” багтжээ.

Олон улсын үнэлгээний “Standard & Poor`s” агентлаг нэгэн зэрэг Испани улсын 11 банкны урт хугацаат зээлийн зэрэглэлийг буурууллаа. Эдгээр 11 банкны дөрвийг нь урт болон богино хугацаат зээлийн зэрэглэлийг давхар бууруулсан байна. Мөн энэ удаа зэрэглэл буураагүй үлдсэн 6 банкны зэрэглэлийг нягталж байгаа байжээ. Зэрэглэл буурсан банкууд дотор Испанийн тэргүүлэх зэргийн “BBVA”, “Santader”, “CaixaBank” багтжээ. Мөн тус агентлаг 10-р сардаа багтаад Испанийн санхүүгийн салбарыг бүхэлд нь судалж дүгнэлт гаргахаар ажиллаж байна. “Standard & Poor`s” агентлаг өнгөрөгч долоо хоногт Испани улсын зэрэглэлийг “BBB+”-ээс “ВВВ-” болгож бууруулж байсан билээ.