Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанд Шадар сайд С.Амарсайхан Цар тахлын тухай хуулийн биелэлтийн талаар танилцуулга мэдээлэл хийжээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2022 оны арванхоёрдугаар сарын 31-нд Цар тахлын тухай хуулийг дуусгавар болгоно хэмээн мэдэгдсэн байна.
УИХ-аас Коронавируст халдвар цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг 2020 оны дөрөвдүгээр сард анх баталсан. Гурван удаа нэмэлт өөрчлөлт оруулж, хэрэгжилтин хугацааг гурван удаа сунгасан энэ хуулийн хүчин төгөлдөр мөрдөгдөх хугацааг энэ оноор дуусгавар болгохоор болжээ.
Сэтгэгдэл (1)