
УИХ-ын 10-р тойрог буюу Өвөрхангай аймагт ялалт байгуулсан Н.Төмөрхүү, С.Чинзориг нарыг хууль зөрчсөн гэж СЕХ-ноос нэрийг нь татахаар болсон. Мөн хуулийн дагуу АН-аас тус тойрогт өрсөлдсөн Г.Батхүү, Д.Зоригт нарыг УИХ-ын гишүүний тангараг өргөх боломжтой гэж СЕХ үзээд байгаа. Харин МАН-ын зүгээс энэ шийдвэрийг эсэргүүцэж гомдол гаргаж байгаа тул СЕХ-ныхон дахин хуралдсан. Энэ хурлаар ямар шийдвэр гарсан талаар яг одоо СЕХ-ны удирдлагууд мэдээлэл хийх гэж байна.
Б.Чимэг
Сэтгэгдэл (6)