УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар үг хэллээ.
Тэрбээр “Наймдугаар сард Малайз улсын терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг илрүүлэх санхүүжүүлэлттэй тэмцэх тогтолцооны тайланг бид хамгаалсан. Нийт 40 зөвлөмж өгсөний 39-ийг нь амжилттай хэрэгжүүлсэн гэж маш сайн үнэлгээг авсан. Манай улс 2020 онд саарал жагсаалтаас гарсан. Одоо бид өргөтгөсөн хяналтад байгаа. Өргөтгөсөн хяналтаас гарч ердийн жагсаалтад оръё гэж байгаа бол ирэх оны нэгдүгээр сарын 31-нээс өмнө зэрэглэл ахиулах хүсэлтээ илгээх хэрэгтэй.
Төрийн бус байгууллага, холбоо сангийн эрхзүйн зохицуулалтыг боловсронгуй болгоод, 40 зөвлөмжийг бүгдийг нь биелүүлсэн гэж хамгаалж чадвал бид ердийн ангилалд орохоор байгаа.
Тиймээс энэ тав дахь өдрийн хуралдаанд Холбоо сангийн тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийж өгөөч хэмээн хүсэлт тавьж байна. Цаг хугацааны хувьд нэгдүгээр сарын 31-нээс өмнө Үндэсний зөвлөл хуралдаад хүсэлтээ тавих ёстой юм.
Хоёрдугаарт, УИХ-ын дэд дарга С.Одонтуяа удаа дараа мэдэгдэл хийсэн. Монгол Улс хүний эрхийн хувьд их зөрчилтэй байна. НҮБ-ын шинжээчид ирээд Монгол Улсад шүүхийн шийдвэргүйгээр хүнийг баривчлах эрх зүйн тогтолцоо үүсэж байна гэх үндэслэлгүй мэдээлэл хийсэнд харамсаж байна.
Шүүхийн зөвшөөрлөөс гадуур хэн нэгэн хүнийг цагдан хорих тогтолцоо Монгол Улсад байхгүй.
Тиймээс дэд дарга С.Одонтуяаг яг энэ асуудлаар чуулганы нэгдсэн хуралдаан дээр мэдээлэл сонсооч хэмээн хүсэлт гаргаж байна" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (3)