
Өнгөрсөн долоо хоногт "Уул уурхайн бизнес ба хүний эрх" сэдэвтэй олон улсын бага хурал болсон билээ. Энэ хуралд оролцохоор ирсэн НҮБ-ын шинжээч Монгол улсад ажиллаж, бизнесийн үйл ажиллагаа хүний эрхэд хэрхэн нөлөөлж буйд үнэлгээ өгсөн урьдчилсан үр дүнг өнөөдөр танилцуулж хэвлэлийн бага хурал хийх юм байна. Хэвлэлийн бага хурал Монгол улс дахь НҮБ-ын байранд 11 цагт болно.