Даатгалын хуулийн талаар УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Ж.Бат-Эрдэнэ, Л.Мөнхбаатар нар мэдээлэл хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ мэдээлэл өглөө.
Тэрбээр “Аж ахуйн нэгжид ирэх дарамтыг багасгаж, санхүүгийн системийг эрүүлжүүлэх үүднээс дээрх хуулийн төслүүдийг санаачиллаа. Даатгалын байгууллага оролцсоноор тендерийн баталгааг даатгалын байгууллага гаргаж байдаг.
Өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд 2.3 их наядын мөнгөн хөрөнгө банканд түгжигдсэн. Тиймээс энэ түгжээг гаргаж, эдийн засгийг сайжруулъя, аж ахуйн нэгжийн дарамтыг багасгая гэсэн үүднээс Даатгалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд санаачиллаа” гэв.