УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Намрын ургац хураалт болон өвөлжилтийн бэлтгэл хангах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр “Малын тоо 2016 онд 75 сая толгой байсан. Тухайн үед 80 мянган тонн мах экспортод гарч байсан. Харин өнөөдөр буюу 2022 оны байдлаар малын тоо 91 саяд хүрсэн. Махны экспорт гурван мянган тонн болж буурсан. Энэ бол хүнд суртлаас болж байгаа юм. Тиймээс ажлын хэсэг гарч байгаа. Ажил хийж байгаа нь зөв.
Гэхдээ махны экспортыг ингэж бууруулсан нь авлигал хүнд суртал энэ салбар дээр байна гэсэн үг. Экспортод дэмжих талаар ажил л даа. Хятад руу 25 тонн мах гаргахад 50 сая төгрөгийн авлигал өгч байна. Ингэхээр малчид яаж амьдрах юм бэ.
Намайг солонгос явчхаад ирэх хооронд амьд мах гаргаж үзэж байна лээ. Дарга нарын тарган мах гаргасан байна. Яагаад малчдын туранхай мах гаргахгүй байгаа юм бэ. Махны компаниудад банкнууд зээл олгохгүй байна. Ирэх жил нөөцийн мах хийх ямар ч шаардлага байхгүй” гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (2)