УИХ дахь Ардчилсан намын бүлэг мэдээлэл хийж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Туваан мэдээлэл өглөө.
Тэрбээр "Газрын тухай багц хуулийн хүрээнд олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулах талаар ярилцаж байна. Газрын тухай хууль бол үндсэн хуулийн дараа орох хууль юм. Олон нийтийн хэлэлцүүлэгт газартай холбоотой эрх ашиг нь зөрчигдөж буй хүмүүс оролцох боломжтой. Малчдын бэлчээрийн асуудлыг тус хуульд тусгаагүй. Бэлчээрийн доройтол, цөлжилт Монгол Улс битгий хэл дэлхийн асуудал болсон. Малчид, тариаланчдын байр суурийг тус хуульд тусгаагүй. Газрын харилцаатай холбоотой маш олон яам бий. Ганцхан барилга хот байгуулалтын яам байгаа юм биш. Энэ асуудлыг цогц байдлаар шийдэл өгөхгүй, маргаан шийдвэрлэх маягаар газрын тухай хуулинд шинэчилсэн найруулга хийх гэж байгаа бол энэ цаашаа явахгүй.
МАН ногоон хэрэм төслийг хэрэгжүүлнэ гэж мөрийн хөтөлбөртөө тусгасан. Монгол Улс 1.565.000 км2 нутагтай. Энэ нутгийн 122 сая га нь бэлчээрт байдаг. 77 орчим хувь нь цөлжсөн гэх судалгаа бий. Хөдөө аж ахуйн салбар оршин тогнож буй бэлчээрийн асуудал гарч ирж байна.
Уул уурхай, газар тариалан, дэд бүтцийн байгууламж, бэлчээр ашиглалтын улмаас доройтолд орсон газрыг нөхөн сэргээнэ гэсэн. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 30,700 га газар бүрэн эвдрэлд орсон. Үүн дотроос 8,000 га талбайг хэн буцааж нөхөн сэргээх нь тодорхойгүй байна" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)