Улсын онцгой комиссын тавдугаар хуралдаанд аймаг, нийслэлийн засаг дарга нар оролцож байна. Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар дараах мэдээллийг өглөө.
Шадар сайд С.Амарсайхан "Энэ жил өвөлжилтийн бэлчээрийн даац 40 хувь хүрэхгүй байна. Бэлчээрийн даацыг тооцоолж байгаа дүнгээр үзвэл нийт нутгийн 23.9 хувь бэлчээрийн нөөцтэй, 15.6 хувь бэлчээр хүрэлцээтэй, 34.4 хувь нь бэлчээрийн даац 1-3 дахин хэтэрсэн, 7.7 хувь нь даац 3-5 дахин хэтэрсэн, 18.4 хувь нь олон дахин хэтэрсэн үзүүлэлттэй байна.
Өнгөрсөн аравдугаар сарын 31-ны өдрийн байдлаар, нийт нутгийн 30 гаруй хувьд их, 40 гаруй хувьд дунд эрсдэлтэй байгаа бол 20 орчим хувьд бага, 10 гаруй хувьд хамгийн бага эрсдэлтэй гэсэн тооцоолол гарсан. Энэ жилийн өвөлжилтийн нөхцөлд газар нутгийн 70 гаруй хувь нь хүндрэлтэй өвөлжинө. Улсын хэмжээнд нийт 188.6 малчин өрхөд 71.2 сая мал ногдож байна. Хонин толгойд шилжүүлбэл 122.5 сая толгой мал өвөлжих төлөвтэй байна.
Т.Мөнхжаргал