
СЕХ өчигдөр хуралдаж Өвөрхангай аймагт нэр дэвшсэн Н.Төмөрхүү, С.Чинзориг нарын нэрийг татаж, АН-ын нэр дэвшигчдийг УИХ-ын гишүүний тангараг өргөх эрхтэй хэмээн үзсэн билээ. Харин энэ асуудалд МАН-ын удирдлагууд шүүжмлэлтэй хандаж байгаа юм. Тиймээс МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүд яг одоо хуралдаж энэ асуудалд ямар байр суурьтай байхаа ярилцаж байгаа аж. МАН-аас тус тойрогт нэр дэвшиж олонхийн санал авсан Н.Төмөрхүү, С.Чинзориг нарыг сонгуулийн сурталчилгаа явуулахдаа хууль зөрчсөн гэж Хан-Уул дүүрэг болон Өвөрхангай аймгийн шүүх үзээд байгаа билээ.
Сэтгэгдэл (3)