Япон элчингийн өмнөх замыг хаав

"Оргил" сувиллын уулзвараас 120 мянгатын уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг хязгаарлаад байсан бол өчигдөр нээжээ. Тодруулбал, Зайсангийн гудамж, Олимпийн хорооны урд уулзвараас ХААИС-ийн уулзвар хүртэл 1.3 км авто замын ажилтай холбогдуулан тус хэсгийг хэсэгчлэн хааж замын ажлыг гүйцэтгэсэн юм. Харин өнөөдөр Япон элчингийн урд талын замыг хааж авто замын хучилтын ажлыг хийхээр болжээ. Энэ ажлын хүрээнд Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо, Олимпийн гудамж, Гэндэнгийн уулзварыг мөн засварлаж шинэчлэх юм байна. Гүйцэтгэгчээр "Ринг Роуд" ХХК ажиллахаар болжээ.
Түүнчлэн Япон улсын буцалтгүй тусламжаар 2009 оны зургадугаар сараас барьж эхэлсэн Нарны гүүрийг өнөөдөр нээх ажээ. Гэрээ ёсоор бол ирэх сарын 30-нд гүүрийг хүлээлгэн өгөх ёстой байсан ч шахуу ажилласнаар хугацаанаасаа өмнө ийнхүү хүлээлгэн өгч байгаа гэнэ.
Сэтгэгдэл (1)