Алтай Соёны аргалийг тоолж байна

ОХУ болон манай улсын дархан цаазат гарын мэргэжилтэн судлаачид хамтран Алтай Соёны бүсэд нутагладаг аргаль угалзыг тоолж байна. Хоёр улсын судлаачид тус бүс нутагт жил бүр ийм тооллого хийдэг бөгөөд Увс нуурын хотгороос эхлэн нийт найман мянган ам дөрвөлжин талбайд хяналтаа тогтоох юм. Алтай Соёны бүс нутагт 1200 орчим аргаль нутагладаг гэсэн албан ёсны судалгаа байдаг байна.