
Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Уур амьсгалын өөрчлөлтийн зохицуулах алба”-наас Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн (GIZ) “Биологийн олон янз байдал ба уур амьсгалын өөрчлөлтөд ойн гол экосистемийн дасан зохицох нь хөтөлбөр”-тэй хамтран жил бүр уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох сэдвээр бага хурлыг зохион байгуулдаг. Энэ жил “Монгол орны усны нөөцийн уур амьсгалын өөрчлөлтөд өртөх байдлыг бууруулах, дасан зохицох боломж” сэдэвт гуравдугаар бага хурлыг 2012 оны 10 сарын 17,18-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.

Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Уур амьсгалын өөрчлөлтийн зохицуулах алба”-наас Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн (GIZ) “Биологийн олон янз байдал ба уур амьсгалын өөрчлөлтөд ойн гол экосистемийн дасан зохицох нь хөтөлбөр”-тэй хамтран жил бүр уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох сэдвээр бага хурлыг зохион байгуулдаг. Энэ жил “Монгол орны усны нөөцийн уур амьсгалын өөрчлөлтөд өртөх байдлыг бууруулах, дасан зохицох боломж” сэдэвт гуравдугаар бага хурлыг 2012 оны 10 сарын 17,18-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. Бага хурлаар уур амьсгалын өөрчлөлт болон зохисгүй хэрэглээний улмаас Монгол орны усны нөөц, горимд учирч болох эрсдэлийн талаарх судалгааны үр дүнг хэлэлцэж, салбарын эрдэмтэн судлаачид, бодлого боловсруулагчид хийгээд иргэний нийгэм, хувийн хэвшил, олон улсын байгууллагуудын төлөөлөл хамтран усны нөөцийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох боломжуудын талаар санал солилцох юм. Үүний зэрэгцээ дасан зохицох арга хэмжээний үнэлгээ, мониторинг ба санхүүжилтийн асуудлыг хэлэлцэнэ.