
АНУ-ын хэсэг эрдэмтэд хүний нүүр царайнаас дүгнэлт хийх чадвартай биохэмжилзүйн камер бүтээсэн билээ. Уг камерыг хэрэглээнд гаргахад хамгийн эхний захиалагч нь цагдаагийн байгууллага байлаа. Уг камераар олон хүний дунд явж байгаа “зуу татчихсан” нөхрийг илрүүлэх боломжтой болж байгаа аж. Согтууруулах ундааны зүйл хүний нүүрний арьсны дулааныг өөрчилдөг юм байна. Мөн бусад мансууруулах бодис хэрэглэсэн тохиолдолд нүдний хүүхэн харааны өөрчлөлт, хялгасан судасны өөрчлөлт зэргийг таньж мэдэх боломжтой уг камер нь гэмт хэрэг, осол, хүний бие муудсан үед яаралтай тусламж үзүүлэх зэрэг олон давуу талыг авчирна гэж мэргэжилтнүүд үзэж байна.

АНУ-ын хэсэг эрдэмтэд хүний нүүр царайнаас дүгнэлт хийх чадвартай биохэмжилзүйн камер бүтээсэн билээ. Уг камерыг хэрэглээнд гаргахад хамгийн эхний захиалагч нь цагдаагийн байгууллага байлаа. Уг камераар олон хүний дунд явж байгаа “зуу татчихсан” нөхрийг илрүүлэх боломжтой болж байгаа аж. Согтууруулах ундааны зүйл хүний нүүрний арьсны дулааныг өөрчилдөг юм байна. Мөн бусад мансууруулах бодис хэрэглэсэн тохиолдолд нүдний хүүхэн харааны өөрчлөлт, хялгасан судасны өөрчлөлт зэргийг таньж мэдэх боломжтой уг камер нь гэмт хэрэг, осол, хүний бие муудсан үед яаралтай тусламж үзүүлэх зэрэг олон давуу талыг авчирна гэж мэргэжилтнүүд үзэж байна. Гэмт хэрэг, ослын гаралтын ихэнх хувь нь согтуурсан, мансуурсан үед хийгдэж байдгийг цагдаагийнхан онцолж байна. Уг хяналтын камер ашиглалтад орсноор болзошгүй таагүй явдлаас сэргийлж чадахаар болж байгаа ажээ. Улмаар хүний биеийн ерөнхий байдал, цусны даралт, судасны лугшилтыг хүртэл хянах боломжтой болсноор аливаа золгүй байдлаар амь насаа алдах явдал эрс буурах юм.
Сэтгэгдэл (1)