
Хятадын зарим нутгаар өчигдрөөс эрс хүйтэрч, цасан шамарга тавих болжээ. Ялангуяа баруун хойд нутаг болох Шинжаан Уйгар, Өвөр Монголын нутгаар их цас орж цаг агаар тааруу байгаа гэж "Синхуа" агентлаг мэдээллээ. Мөн Гансу мужид агаарын температур 15 С хүрч буурсан нь өмнө нь байгаагүй рекорд гэнэ.
Хүйтэн агаар маргааш гэхэд Бээжин хот руу нүүх тул иргэдээ дулаан хувцаслахыг цаг агаарчид сануулж байгаа аж. Мөн хүйтэн агаарын урсгалаас болж хэдэн өдөр дамнасан манан татах магадлалтай тул нисэх онгоцны буудлууд ч зохих арга хэмжээ авч эхэлсэн байна.
Сэтгэгдэл (2)