”Ану хатан” киноны албан ёсны трэйлерийн нээлт нөгөөдөр болно
"Ану хатан" киноны албан ёсны трэйлерийн нээлт нөгөөдөр
"Ану хатан" киноны албан ёсны трэйлер бэлэн болжээ. Одоо зөвхөн киноны
хөгжмийг л хийх дутуу байгаа гэж киноны зохиолч Б.Шүүдэрцэцэг хэлж
байна. Тус киноны хөгжмийн зохиолчоор С.Сансаргэрэлтэх гэх Америкт
амьдарч байгаа залуу ажиллаж байгаа бөгөөд "Ану хатан" киноны хөгжмийн
зохиолоос гадна Шекспирийн "Гамлет" жүжгийн хөгжмийг мөн бичиж байгаа
аж. “Ану хатан” киноны трэйлер нь давхар англи орчуулгатайгаар цацагдах
юм байна. "Ану хатан" киноны албан ёсны трэйлерийн нээлт нөгөөдөр Black box театрт болох юм байна.