
Сонгуулийн
Ерөнхий Хороо өчигдөр хуралдаж, Өвөрхангай аймагт АН-аас нэр дэвшсэн
Г.Батхүү, Д.Зоригт нарыг УИХ-ын гишүүний тангараг өргүүлэх болсон.

Сонгуулийн Ерөнхий Хороо өчигдөр хуралдаж, Өвөрхангай аймагт АН-аас нэр дэвшсэн Г.Батхүү, Д.Зоригт нарыг УИХ-ын гишүүний тангараг өргүүлэх болсон. Харин МАН-аас нэр дэвшсэн С.Чинзориг, Н.Төмөрхүү нарыг сонгуулийн хууль зөрчсөн хэмээн үзсэн билээ. Иймээс уг асуудлаар МАН-ын удирдах зөвлөл өнөөдрөөс эхлэн хуралдсан юм. Зөвлөлийн хуралдаан дөнгөж сая дууссан бөгөөд одоо 14.00 цагаас хэвлэлийн хурал хийхээр болжээ. Хурал Төрийн ордны Г танхимд болох юм байна.
Б.Чимэг
Сэтгэгдэл (3)