Дуучин, реппер Эминем өнөөдөр 40 нас хүрч байна. Тэрбээр АНУ-ын Миссоури мужид 1972 оны 10-р сарын 17-нд төржээ. Түүний "The Slim Shady LP" дуунд гардагчлан Эминем амьдарлын эрхээр сургуулиа орхин ажил хийж, 14 наснаасаа дуулж эхэлсэн байдаг. Хип хоп, реп урсгалыг өнгөт арьстай залуусаар төсөөлдөг байсан үед түүний арьсны өнгө нь бусдын сонирхлыг маш их татаж тэрээр реп хөгжмийн
дараагийн "great white hope" буюу цагаан арьстнуудын найдлага
гэгдэх болсон юм. Эминемийн жинхэнэ нэр нь Marshall Bruce Mathers.

Дунд сургуулийн боловсролтой Эминем дэлхийн од болохоос өмнө.

Haile Jade Scott-Эминемийн ганц охин. Тэрбээр Kimberly Scott-той 1999 оны 6 сард гэрлэж, 2000 оны 8 сард салж, дахин
2000 оны 12 сард гэрлэж мөн 2001 оны 10 сард салж байсан хэдий ч хосууд
дахиад л 2006 оны 1 сард гэрлэсэн боловч мөн л 2006 оны 12 сард салсан. Салалтын шалтгаан дунд сургуульд байхдаа дурласан эхнэр нь архинд донтох болсон.

Тэрбээр сүүлд хоёр охин өргөж авсан бөгөөд аавынхаа нэрээр нэрлэсэн The Marshall Mathers буяны сантай.
24tsag.mn