
Бразилын загвар өмсөгч "Викториа секрет"-ийн "сахиусан тэнгэр" Алесандро Амбросио 2,5 сая долларын үнэтэй дотуур хувцас танилцуулах гэж байна. Тэрбээр "Викториа секрет"-ийн энэ жилийн шоунд Лондонгийн загвар зохион бүтээгчдийн алтаар чимэглэсэн, 5200 ширхэг эрдэнийн чулуу орсон дотуур хувцас өмсч танилцуулах аж. Хэдхэн сарын өмнө нярайлсан ч тэрбээр шаргуу хичээллэж хуучин формдоо орж чаджээ.
Дэлхийн хамгийн ашиг, орлоготой загвар өмсөгч Алесандро Амбросио дөрвөн настай охин, таван сартай хүүтэй. Түүнийг нярайлаад гуравхан сар болж байхад нь энэ гоёмсог дотуур хувцсыг өмсөхийг санал болгосон аж. Тэрбээр энэ хугацаанд иогоор хичээллэж хуучин хэвэндээ орж чадсан гэж нууцаа дэлгэжээ.