
Өнгөрсөн онд МУ-ын Засгийн газраас Их Хурлын гишүүн Жонг Мүн Жүнд хандаж, элэгний өвчинтэй тэмцэх тусламж хүсчээ. Учир нь Жонг Мүн Жүн гишүүн нь Ази тивийн орнуудад тусламж үзүүлдэг сайн санааны байгууллагын захирал аж. Тиймээс тэрээр манай улсын нэгдүгээр эмнэлэгт элэгний өвчнийг оношлох эмчилгээний хуучин багаж тоног төхөөрөмжүүд болон бусад хэрэглэлүүдийг бэлэглэжээ.
Түүнчлэн тус эмнэлэгт ажилладаг эмч нарыг зааж сургах ажлыг үнэ төлбөргүй хийж өгсөн байна.
Түүний энэхүү ач гавъяагаар манай улсын эмч нар анх удаагаа бие дааж элэг шилжүүлэн суулгах мэс заслыг Солонгос эмч нарын тусламжтайгаар амжилттай хийгээд байгаа юм байна.
Б.Чимэг