
Улаанбаатар хотод сүүлийн үед барилга, иргэдийн хөдөлмөрийн аюулгүй байдлын асуудал хөндөгдөх болсон билээ. УИХ-ын дарга З.Энхболдын захирамжаар Барилгын тухай, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулиуд
болон бусад хууль тогтоомжийн биелэлтийг шалгах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулсан юм. Тэгвэл энэ ажлын хэсэг шалгалтын үр дүн, цаашид авах арга хэмжээний талаар хэвлэлийн бага хурал хийхээр болжээ. Хэвлэлийн бага хурал маргааш буюу 10 дугаар сарын 18-ны пүрэв гарагт 09.30 цагаас Төрийн ордны хуралдааны "Г" танхимд болно.