Өнөөдөр 11.00 цагийн үед Налайх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа
явуулдаг уурхайн цооногт осол гарч, таван хүн гэмтэн эмнэлэгт хүргэгдсэн
талаар мэдээлсэн.

Өнөөдөр 11.00 цагийн үед Налайх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг уурхайн цооногт осол гарч, таван хүн гэмтэн эмнэлэгт хүргэгдсэн талаар мэдээлсэн. Ослын газар Эрдэс баялаг эрчим хүчний яамны харьяа Уул уурхайн аврах албаны бие бүрэлдэхүүн ажиллан, хохирогчдыг цооногоос гарган эмнэлэгт хүргэсэн юм. Харин эмнэлэгт хүргэгдсэн таван иргэний нэг хүнийх нь бие муу, сэхээнд байгаа аж. Үлдсэн дөрөв нь жирийн тасагт эмчлүүлж байгаа юм байна. Агаар дамжуулдаг насосны тог тасарснаас болж, орчин агааргүйдэж осол гарчээ. Хэргийг дүүргийн цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.
Б.Чимэг