Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын харъяат улсын начин Ц.Улаанхүү хар
тамхи зөөвөрлөсөн, бусдад дамжуулсан үндэслэлээр хоёр шатны шүүхээс 11
жилийн ял сонссон.

Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын харъяат улсын начин Ц.Улаанхүү хар тамхи зөөвөрлөсөн, бусдад дамжуулсан үндэслэлээр хоёр шатны шүүхээс 11 жилийн ял сонссон. Харин түүний гаргасан гомдлыг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар өнөөдөр хянан хэлэлцэж, түүнд оноосон 11 жилийн ялыг хэвээл баталлаа. Түүнийг Эрүүгийн хуулийн 192.3.1-д зааснаар сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, хадгалж тээвэрлэсэн, илгээсэн, борлуулсан гэх үндэслэлээр буруутган ялласан юм.
Б.Чимэг