

Тэрээр “Youtube” сайт дээр өөрийн нүүр будалтын бичлэгүүдээ байршуулж эхэлснээс хойш хүмүүс түүнийг таних болсон бөгөөд нийт 14 сая гаруй хүн бичлэгүүдийг нь үзсэн байна. Тэрбээр чөмөг шилжүүлэн суулгуулах мэс засалд орох шаардлагатай байгаа хэдий ч үүнийг хийлгүүлэх хүсэлгүй байгаа гэнэ. Талия үүнийг тайлбарлахдаа “Би маш олон хагалгаанд орсон. Ахин хагалгаанд орохыг үнэхээр хүсэхгүй байна. Би үлдсэн насаараа л амьдармаар байна. Хүүхдүүд хорт хавдартай байна гэдэг маш харамсалтай. Би чинь дөнгөж 13хан настай шүү дээ. Гэсэн ч би энэ хорт хавдарын ачаар өөрийн гэсэн youtube сувагтай болж, хүмүүст урам зориг бэлэглэж, олон хүний хайр хүндэтгэлийг хүлээсэн. Нүүр будалт гэдэг тэр чигээрээ урлаг. Би энэ урлагт хайртай, бишрэн шүтдэг” хэмээн ярьсан байна.
Эмч нарын хэлж буйгаар хэрэв чөмөг шилжүүлэн суулгуулах мэс засал хийгдэхгүй бол түүнд 4-н сараас нэг жил хүртлэх л нас үлдээд байгаа юм.
Сэтгэгдэл (5)