“Microsoft” компанийн шинээр гаргаж байгаа “Surface” таблет нь өрсөлдөгч “Apple”-ийн “New iPad”-аас 100 ам.доллараар хямд 499 ам.доллараар худалдаанд гарах аж. “Microsoft” компани нь урьдчилсан захиалгаа мягмар гарагаас авч эхэлсэн байна. “Surface”-ийн нээлт 10-р сарын 26-нд “Microsoft”-ын шинэ үйлдлийн систем “Windows 8”-ын нээлттэй цуг болно. Таблетыг “Touch Cover” гэдэг гартай хамт авахыг хүсвэл 599 ам.доллараар худалдаж авах боломжтой бөгөөд 64 GB-ын санах ойтой нь 699 ам.долларын үнэтэй. “Surface” дээр “Word”, “PowerPoint”, “Excel” программууд дагалдаж ирнэ. Өнөөдрийн байдлаар “Apple” компанийн таблет зах зээлийн 70%-ийг эзэлж байна.