Өвөрхангай аймгийн Сант сургуулийн 11 дүгээр ангийн сурагч охин архинд
хордож амиа алджээ. Түүнийг гэрийнхээ ойролцоо жалганд ил харагдах
шархгүй нас барсан байхад нь ээж нь олсон байна.

Өвөрхангай аймгийн Сант сургуулийн 11 дүгээр ангийн сурагч охин архинд хордож амиа алджээ. Түүнийг гэрийнхээ ойролцоо жалганд ил харагдах шархгүй нас барсан байхад нь ээж нь олсон байна. Урьдчилсан байдлаар осгож нас барсан гэх дүгнэлт гараад байгаа аж. Харин яг ямар шалтгаанаар амиа алдсаныг шинжилж байгаа бөгөөд шинжилгээний хариу удахгүй гарах юм байна. Гэвч ар гэрийнхэн нь түүнийг бусдын гарт амиа алдсан, архи уусан нь тодорхойгүй хэмээн үзэж байгаа аж. Хэргийг аймгийн цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна. Түүнийг ангийнхаа дөрвөн охинтой хамт архи уусан байж болзошгүй гэжээ.
Б.Золбоо
Сэтгэгдэл (1)