зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ерөнхий сайд Шинэчлэлийн баатруудтай оройн зоог барилаа

2012-10-18
0
ЖИРГЭХ
Ерөнхий сайд Н.Алтанхуяг 2012 оны 10 дугаар сарын 16-ны үдэш дөрвөн эрхмийг урьж хамтдаа оройн зоог барилаа.
ерөнхий сайдЕрөнхий сайд Н.Алтанхуяг 2012 оны 10 дугаар сарын 16-ны үдэш дөрвөн эрхмийг урьж хамтдаа оройн зоог барилаа. Эдгээр иргэд түүний хувьд эрхэм зочид бөгөөд тэднийг Шинэчлэлийн баатрууд гэж Ерөнхий сайд  нэрлээд байгаа юм. Ерөнхий сайд шинэчлэлийн баатруудтай сар бүр ийм уулзалт, оройн зоог барихаар төлөвлөсөн бөгөөд зочид нь мэдээж өөр өөр байх юм. 

Шинэчлэлийн Засгийн газрын анхны хуралдаанаар Төрийн ордныг түмэн олондоо нээлттэй болгосон. Ийм саналыг Нийслэлийн Ардчилсан оюутны  холбооны дэд тэргүүн Намсрайжавын Батбаатар гаргасан. Түүний санаачилгын дүнд 60 мянга орчим иргэн Төрийн ордондоо зочлоод байна.

Мөн Засгийн газрын шийдвэрээр төрийн байгууллагуудын дотоод ажлын өдрийг байхгүй болгож, өдөр бүхэн иргэддээ үйлчлэх шийдвэр гаргасан. Энэ нь “Шинэчилж шийдье-222” анхны уулзалтын үеэр “Буянт  үйлстэн” сангийн тэргүүн, мод үржүүлэгч Г.Наранчимэгийн гаргасан санал юм. Ажил хөөцөлдөөд хөдөөнөөс орж ирэхээр төрийн байгууллагууд дотоод ажилтай гээд хаалгаа барьчихсан байх юм, энэ хүнд суртлыг алга болгож өгөөч гэсэн нь ажил хэрэг болоод байгаа юм.

Насанд хүрээгүй хүүхдүүдэд архи, тамхи, худалдаалах, үйлчлэхийг хориглох тухай хуулийн заалтыг ягштал мөрдүүлэхийг Монголын сурагчдын холбооны тэргүүн О.Сэлэнгэ хөндсөн. Энэ саналын дагуу Хууль зүйн сайдаар ахлуулсан ажлын хэсэг гарч ажиллаж буй бөгөөд хууль зөрчсөн тохиолдолд тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авахаар ийм төрлийн үйлчилгээ эрхэлдэг газрын эздэд нь анхааруулга өгөөд байгаа юм.

Ажил хэрэг болсон эдгээр саналын эздийн хамт хүлэмжийн аж ахуй эрхэлж, 10 гаруй хүнийг ажлын байртай болгосон Т.Баярхүү энэ уулзлалтад уригджээ. Энэ эмэгтэй Төв аймгийн Зуунмод хотод 3000 ам.метр талбайд ногоо тариалж, 10-аад хүлэмжид улаанлооль, өргөст хэмх, хулуу, чинжүү, гүзээлзгэнэ, тарвас зэргийг тариалдаг бөгөөд иргэд гүзээлзгэнийг нь илүүтэй сонирхон худалдаж авдаг байна. Тэрээр монгол хөрсөнд ургасан амтлаг, том, улаахан гүзээлзгэний дээжээсээ авч ирж Ерөнхий сайдын оройн зоогийн ширээг чимжээ.

Засгийн газраас гаргаж буй зарим шийдвэр шинэчлэлүүд ийнхүү иргэдээс гарсан санал, санаачилга дээр тулгуурлаж байна. Та бүхний санал санаачилгад баярлалаа. Авах хүнд нэг үг ч сургаал, орхих хүнд мянган сургаал ч улиг гэж манай ард түмэн гайхалтай хэлсэн байдаг гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг шинэчлэлийн баатрууддаа өгүүллээ.

Сурагчдын холбооны тэргүүн О.Сэлэнгэ “Шинэчлэлийн анхны баатраар хүүхдүүд тодорсон гэж бодож байгаа. Би хүүхдүүдийнхээ саналыг л уламжилсан юм” гэж хэллээ. 21 нас хүрээгүй иргэдэд архи худалдаалахгүй, үйлчлэхгүй байх нь зөв ч энэ насныхны  чөлөөт цагаа зөв өнгөрүүлэх спорт заал, диско клуб, дугуйн болоод цанын зам зэргийг байгуулах нь зүйтэй гэдэгтэй шинэчлэлийн баатрууд Ерөнхий сайдтай санал нэг байлаа. Мод үржүүлдэг Г.Наранчимэг цэцэрлэгт хүрээлэнгүүдийг олноор байгуулж, иргэд цуглаж, уулзаж тухалдаг сайхан газрууд байгуулах нь зөв. Ийм үйлсийг би дэмжиж, мод тариалах ажлыг нь сэтгэлээсээ хийж өгнө гэж хэллээ.

ерөнхий сайд 2

Хаврын хавсарга, зуны наранд гадаа гандаж хөлсөө урсгаж тарьсан ногоо, жимсийг ченжүүдийн гараар дамжуулахгүй, шууд хэрэглэгчдэдээ хүргэдэг байх талаар газар тариалан эрхэлдэг хоёр бүсгүй  ярилаа. Ингэвэл хэрэглэгчид хямд төсөр үнээр хүнсний ногоогоо авах боломж бүрдэнэ гэлээ.

Сэлэнгэ, Ховд аймагт ажиллах үеэр ногоочид, тариаланчид яг ийм санал тавьж байсан. Тиймээс нийслэл хотод хүнсний ногоо хадгалах,  худалдаалах битүү зах байгуулж, ногоочид ургацаа ганцхан намар биш, жилийн дөрвөн улиралд жигдхэн борлуулдаг болгохын төлөө Засгийн газар ажиллаж байгаа гэдгийг Ерөнхий сайд хэллээ.

Санаачилгатай, ажилсаг, нийгэмд түгээсэн сайн үйлсээрээ ялгарсан та бүхэндээ баярлалаа. Ийм иргэд олон болж байж л Монгол Улс маань хөгжинө гэсэн үгээр Ерөнхий сайд оройн зоогоо өндөрлөлөө. Шинэчлэлийн баатруудын хэн нь хэн болох тухай болон Ерөнхий сайдын оройн зоог талаарх нэвтрүүлэг 10 дугаар сарын 18-ны 21 цагаас МҮОНТ-ээр цацагдана гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлллийн албанаас мэдээллээ.


0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    2 цаг 58 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    3 цаг 8 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    3 цаг 47 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    3 цаг 59 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    4 цаг 14 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    4 цаг 21 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    4 цаг 50 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК