
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн урлагийн наадам маргааш 11 цагт Хүүхдийн төлөө газрын их танхимд зохион байгуулагдах юм байна

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн урлагийн наадам маргааш 11 цагт Хүүхдийн төлөө газрын их танхимд зохион байгуулагдах юм байна. Энэхүү наадам тусгай хэрэгцээт боловсрол олгох сургуулиудын хүүхдүүд, хөгжлийн
бэрхшээлтэй хүүхдийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус
байгууллагын дэргэдэх сайн дурын клубын хүүхдүүд хамрагддаг билээ. Оролцогч хүүхдүүд 2 насны ангилалд оролцоно. Үүнд, бага нас 5-11, ахлах нас 12-18 нас хүртэлх юм.
Наадамд хүүхдүүд дуу, бүжиг, хөгжим гэсэн төрлүүдээр гоцлол, хамтлаг байдлаар оролцох юм байна.
Д.Ундрах 24tsag.mn