
СЕХ-ноос Өвөрхангай аймагт УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн МАН-ын гишүүн Н.Төмөрхүү, С.Чинзориг нарын нэрийг татаж, Г.Батхүү, Д.Зоригт нарыг тангараг өргүүлэхээр болсон билээ. Үүнийг эсэргүүцэн МАН-ын гишүүд Төрийн ордны гадаа жагсаж байгаа ч өнөөдрийн УИХ-ын чуулганаар шинэ гишүүдийн тангараг өргөх ёслолд бэлтгэж эхлэжээ. Хан-Уул дүүрэг болон Өвөрхангай аймгийн шүүхээс Н.Төмөрхүү, С.Чинзориг нарыг сонгуулийн сурталчилгаа явуулахдаа хууль зөрчсөн гэж дүгнэсэн. МАН-ын удирдлагууд шүүх шударга бус шийдвэр гаргалаа хэмээн эсэргүүцсээр байна. УИХ-ын чуулган 10 цагт эхэлнэ.
.
Сэтгэгдэл (3)