. Энэ өвчлөлийг юунаас үүдэлтэйг тогтооход маш хэцүү аж. Мөн зүрхний гажигтай 5 хүртэлх насны хүүхдүүдэд манай улс мэс засал хийж чаддаггүй бөгөөд гадаадаас эмч нар ирж хагалгаа хийдэгХүүхдийг гарсан хойно засаж болдог гажиг бол зүрхний гажиг юм. Манайд энэ төрлийн мэс заслыг хийдэггүй учраас ЭХЭМҮТ-д ирэх дөрвөн жилийн дотор зүрхний мэс заслын тэнхим байгуулах асуудлыг ярьж байгаа юм байна.

ЭМЯ-ны сайд Н.Удвал гаж хөгжилтэй хүүхдүүдийг үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахаа мэдэгдлээ. Учир нь сүүлийн жилүүлэд янз бүрийн хүчин зүйлээс хамаараад гаж хөгжилтэй хүүхдүүд ихээр төрөх болсон байна. Жишээ татахад Говь-Алтай аймагт 7-10 дугаар сард гаж хөгжилтэй гурван хүүхэд төрсөн байна. Хүүхдүүдийн нэг нь зөөлөн эдийн хавдартай, битүү хошноготой, уруул тагнай сэтэрхий хүүхэд төрж, хоёр нь нас баржээ. Өмнө нь гуравхан сарын дотор ийм тохиолдол гарч байгаагүй юм байна. Энэ өвчлөлийг юунаас үүдэлтэйг тогтооход маш хэцүү аж. Мөн зүрхний гажигтай 5 хүртэлх насны хүүхдүүдэд манай улс мэс засал хийж чаддаггүй бөгөөд гадаадаас эмч нар ирж хагалгаа хийдэгХүүхдийг гарсан хойно засаж болдог гажиг бол зүрхний гажиг юм. Манайд энэ төрлийн мэс заслыг хийдэггүй учраас ЭХЭМҮТ-д ирэх дөрвөн жилийн дотор зүрхний мэс заслын тэнхим байгуулах асуудлыг ярьж байгаа юм байна.