
Шинэ үе” продакшны жүжигчин Аси буюу Р.Алтансүхийн найруулсан “Хунгийн сүүлчийн дуу” бүрэн хэмжээний уран сайхны кино өнөөдрөөс дэлгэцнээ гарахаар болжээ.

“Шинэ үе” продакшны жүжигчин Аси буюу Р.Алтансүхийн найруулсан “Хунгийн сүүлчийн дуу” бүрэн хэмжээний уран сайхны кино өнөөдрөөс дэлгэцнээ гарахаар болжээ. Уг киног А.П.Чеховын “Хунгийн дуу” зохиолоос сэдэвлэж, кино зохиолыг н.Мэндсайхан бичжээ. Чөлөөт уран бүтээлч, хошин урлагийн жүжигчдийн нэгдлээс бүтээсэн “Хунгийн сүүлчийн дуу” киноны гол дүрд нь “Маск” продакшны жүжигчин С.Мөнхсайхан болон Ц.Төмөрхуяг, Ж.Оюундарь, залуу жүжигчин н.Одгэрэл нар тогложээ. Жүжигчин хүний амьдрал, уран бүтээлийн талаар өгүүлэх уг кино нь хоёр дуутай юм байна. Нэг дууг нь “Universe best songs” уралдааны шилдэг 25 оролцогчийн нэг Мөнх-Эрдэнэ дуулжээ. Харин МУГЖ Т.Ариунаа нэг дууг нь дуулсан бөгөөд удахгүй клипийг нь цацах юм байна. Киноны хөгжим дээр хөгжмийн зохиолч Т.Сэр-Од ажиллажээ. Харин энэхүү киноны хэвлэлийн бага хурал 12.00 цагт МН мэдээллийн агегтлагт болох юм.
Д.Ундрах 24tsag.mn