
Монгол түмний бөхийн наадмыг ирэх сарын 4-нд хоёр дахь жилдээ зохион байгуулахаар болжээ.

Монгол түмний бөхийн наадмыг ирэх сарын 4-нд хоёр дахь жилдээ зохион байгуулахаар болжээ. Монгол түмний үндэсний бахархал болсон бөхийг ард түмний дунд түгээн дэлгэрүүлэх зорилготойгоор зохион байгуулагддаг уг наадам АСА циркт болох аж. Анх уг наадмыг 2009 онд зохион байгуулж байсан бөгөөд өдгөө улам өргөн дэлгэр болжээ. Тодруулбал, зөвхөн халх үндэстнүүдээр зогсохгүй Буриад, Тува, Өвөрмонголчуудыг хамруулж, уулзан золгон учрах өдрүүд болгон зохион байгуулах болсон байна.
Д.Ундрах 24tsag.mn