Өнөөдөр Хан-Уул дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд мансууруулах болон
сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах,
хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулсан хэрэгт буруутгагдаад байсан
Б.Даваацэрэн, Д.Хангай нарыг шүүлээ.

Өнөөдөр Хан-Уул дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулсан хэрэгт буруутгагдаад байсан Б.Даваацэрэн, Д.Хангай нарыг шүүлээ. Тэднийг Эрүүгийн хуулийн 192.1-т зааснаар буруутган шүүсэн юм. Хуралд даргалагч шүүгчээр Ё.Цогтзандан, улсын яллагчаар Г.Мижиддорж, өмгөөлөгчөөр Г.Жавзмаа, А.Бат-Эрдэнэ нар оролцов. Шүүх бүрэлдэхүүн хэргийг хянан хэлэлцээд, Б.Даваацэрэнд хоёр жил хорих ялыг тэнсэж, жилийн хугацаагаар хянан харгалзах, Д.Хангайд нэг жилийн хорих ялыг мөн хугацаагаар хянан харгалзахаар болсон байна.
Б.Чимэг