

Хятадын хүний эрхийн төлөө тэмцгчид Фоксконыг бага насны хүүхдүүдийн хөдөлмөрийг хямдаар үнэлж ашиг олж байна, насанд хүрсэн ажилчид нь халширдаг хүнд нөхцөлтэй хэсэгтээ ажиллуулсан зэрэгт буруутгасанаар хэрэг илэрчээ.
Хятадын Шандонь аймгийн зүүн хойд хэсэгт байрлах Яньтайн үйлдвэрт сурагчид ажиллуулсан талаар тус компани “Дадлага хийсэн зарим хүүхдүүд л хууль бус буюу 16-аас доош настай хүүхдүүд байсан” хэмээн мэдэгджээ. Харин нь хэдэн хүүхэд 16-аас доош настай байсныг нь хэлээгүй байна.
Фокскон нь заримдаа Apple-ийн үйлдвэрлэлийг хариуцдаг, Dell, Sony, Hewlett-Packard-йин эд ангиудыг үйлдвэрлэсэн томоохон хамтрагчдийн нэг аж. Эдний үйлдвэрт 1.2 сая хүн ажилладаг байна. Хэргийг холбогдох байгууллагууд шалгаж байна.
Д.Идэр