
УИХ-ын нэгдсэн чуулган өнөөдөр 10 цагт хуралдах байсан ч МАН-ын гишүүд жагсаал хийж байгаагаас хурал хойшлогдоод байна. Мөн МАН-ын УИХ дахь гишүүд чуулганы танхимын үүдийг хаан зогсож байгаа юм. Жагсагчид ордон руу хүн нэвтрүүлэхгүй байгаа тул гишүүдийн ирц бүрдэхгүй байна. Гэсэн ч УИХ-ын Тамгын газраас чуулганыг үдээс хойш 15 цагт хуралдуулахаар зарлалаа.