Салхин цахилгаан станцын ажия удааширчээ

Монголд анхны салхин парк байгуулах ажил төлөвлөгөө ёсоор урагшлах боломжгүй болсон байна. Өөрөөр хэлбэл, «Ньюком» компанийн салхин цахилгаан станц суурилуулах ажил 70 хувьтай байгаа бөгөөд энэ онд дуусахгүй гэнэ. Ирэх сард ашиглалтад орох байсан энэ станцын ажил ойрын өдрүүдэд цаг агаар таагүй байгаагаас үүдэн хойшилсон нь энэ аж. Тус бүр нь 1.6 мВт-ын цахилгаан үйлдвэрлэх хүчин чадалтай, 80 метрийн өндөртэй 82.5 метрийн урттай сэнсийг Төв аймгийн Салхит уулнаа суурилуулж байгаа юм байна.