"Хаан банкны ахлах ажилтан кассаас 100 мянган ам доллар хулгайлсан" гэх мэдээлэл өчигдөр олон нийтийн сүлжээ болон зарим мэдээллийн сайтуудаар цацагдаад байна. Тодруулбал, эх сурвалжуудын мэдээлснээр "Централ таур" салбарын Хаан банкны ахлах ажилтан кассаас 100 мянган ам доллар хулгайлаад зугтсан аж. Улмаар цагдаагийн байгууллагаас сэжигтнийг олж илрүүлэхэд, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо Зайсан аппартментэд амьдардаг 27 настай З нь аравдугаар сарын 28-нд арванхоёрдугаар сарын 6-ны /2022.10.28-12.06/ өдөр хүртэл нийт долоон удаагийн хуурамч гүйлгээгээр 360 сая төгрөгийг хувьдаа завшсан нь тогтоогдсон байна. Тус хэргийг одоогоор цагдаагийн байгууллагаас шалгаж буй гэнэ.
Бид энэ талаар Хаан банкны ажилтнаас лавлахад "Бид энэ талаар ямар нэгэн мэдээлэл өгөх боломжгүй байна" гэсэн хариултыг өглөө.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)