Өнгөрсөн мягмар гаригт Нидерландын Канстал музейд болсон уран зургийн
үзэсгэлэнг хураахаар төлөвлөж байтал үүрээр үзэсгэлэнд тавигдсан
зургуудыг хулгайлсан байна.
Өнгөрсөн мягмар гаригт Нидерландын Канстал музейд болсон уран зургийн үзэсгэлэнг хураахаар төлөвлөж байтал үүрээр үзэсгэлэнд тавигдсан зургуудыг хулгайлсан байна. Музейгээс хулгайлагдсан зургуудаас долоо нь ховор, үнэтэй бүтээл байсан талаар Нидерландын олон нийтийн радиогоор мэдээлжээ. Тэдгээр зургууд нь Пабло Пикассо, Винцент Ван Гох, Энди Уархол, Клауде Монет нарын бүтээл байжээ.
Хулгайч маш сайн бэлдсэн байсан учраас хэргийн мөрдөлт муу байгаа аж. Кансталын дохиолллын систем үүрийн гурван цагт унтарсан байжээ.
Д.Идэр























































