Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Олимп” хотхоны хойд замд Land cruiser 200 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцсон Ч.Маралмаад холбогдох хэрэг шүүхэд шилжсэн.
Түүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааны урьдчилан хэлэлцүүлгийг Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд энэ сарын 11-нд хийхээр товлосон байна.
Ч.Маралмааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх заалтад тус тус заасан эрүүгийн хэрэгт яллагдагчаар татжээ.
Сэтгэгдэл (1)