Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Ли Мён Бак хоёр жилийн өмнө Хойд Солонгосын
тусгаарласан хилийн арлын ойролцоо өчигдөр зочилж далайн цэргүүдийг
үхэн үхтлээ хилээ хамгаалах ёстойг санууллаа.
Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Ли Мён Бак хоёр жилийн өмнө Хойд Солонгосын тусгаарласан хилийн арлын ойролцоо өчигдөр зочилж далайн цэргүүдийг үхэн үхтлээ хилээ хамгаалах ёстойг санууллаа.Ли Мён Бак ерөнхийлөгч болсноосоо хойш хилийн арлын цэргүүдийн байдалтай танилцахаар анх удаа зочилсон тохиолдол болжээ. Тэрээр “Би энд ирээд Хойд Солонгостой зөрчилдөөнт байдлыг улам мэдэрч байна. Би энэ арлыг /Yeonpyeong/ ямар чухал ач холбогдолтойг ойлгож байна” хэмээн хэлжээ.
Ерөнхийлөгчтэй хамт Батлан хамгаалахын сайд Ким Кван Жин усан цэргийн баазад айлчилсан байна.
“Хойд Солонгос 2010 оны 11 дүгээр сард хоёр усан цэрэг, хоёр энгийн иргэний амийг хөнөөж Шар тэнгисийн дунд байрлах хилийн арлыг тусгаарласан юм” хэмээн BBC бичжээ. Арал далайн хилтэй маш ойрхон байрладаг байна. Гурван цагийн айчлалынхаа дараа Ли Мён Бак өөрийнхөө сэтгэгдлийг хуваалцжээ. Тэр “Би Өмнөд Солонгосын бүх цэргүүд далайн хилээ үхэн үхтлээ хамгаална хэмээн итгэж байна” гэж хэлсэн байна. Өнгөрсөн сард тусгаарласан аралд зочилсон Хойд Солонгосын удирдагч Ким Чин Ун “Усан цэргүүд ээ, сонор сэрэмжтэй байж, онгон хилээ хамгаал” хэмээн үүрэгдэж байсан юм.
Д.Идэр



















































