
Өнгөрсөн лхагва гаригт Перугийн ойд хөрс нурж олон зуун мод, хад ойн
ойролцоох айлуудын гэр орныг сүйдэлсэн талаар CNN мэдээллээ. Хөрс нурсны
улмаас 11 хүн амиа алдсан байна. Эдгээрээс гадна арван хүн сураггүй
болсон талаар улсын хэвлэл мэдээлсэн байна. Сураггүй бологсдыг амиа
алдсан хэмээн таамаглаж байна.

Өнгөрсөн лхагва гаригт Перугийн ойд хөрс нурж олон зуун мод, хад ойн ойролцоох айлуудын гэр орныг сүйдэлсэн талаар CNN мэдээллээ. Хөрс нурсны улмаас 11 хүн амиа алдсан байна. Эдгээрээс гадна арван хүн сураггүй болсон талаар улсын хэвлэл мэдээлсэн байна. Сураггүй бологсдыг амиа алдсан хэмээн таамаглаж байна.
“Перугийн зүүн хойд хэсгээр хүчтэй бороо орсноор Сан Мартины ширэнгэн ойд хөрс нурж хэдэн хүн сураггүй болж, арван нэгэн хүн амиа алдаж, мөн тооны байшин, гүүр эвдэрсэн” хэмээн орон нутгийн “Андина” агентаг мэдээлжээ.
Амиа алдагсдын ихэнх нь хүүхдүүд байсан байна. Перугийн засгийн газар гамшиг тохиолдсон газарт майхан, оромж бүхий тусламж явуулж, орон нутгийн цагдаагийн алба сураггүй бологсдыг хайж байгаа аж.