

“Энэ бэлтгэл нь газар нутгийн халдашгүй байдлыг хамгаалах зорилгоо улам баталгаажуулахад тусална” хэмээн Синьхуа агентлаг бичсэн байна. Өнөөдрийн бэлтгэлд л гэхэд усан онгоц, хөлөг онгоц, далайн ажиглалтын агентлагууд, загасны аж ахуйн газар хамрагдаж байгаа аж.
Япончууд Сенкаку, харин хятадууд Дяо Юүй хэмээн нэрлэж ирсэн Зүүн Хятадын тэнгис дэхь эдгээр арлууд нь хүн ам суурьшдаггүй боловч байгалийн асар баялаг ордуудаар хүрээлэгдсэн тул Хятад, Япон болон Тайвань зэрэг улсуудын хооронд гадаад харилцааны хэмжээнд байнгын маргаан үүсгэсэн хэвээр байна.
Маргаанд оролцогч улс орон бүр баялгаар хүрээлүүлсэн дээрхи арлуудад өөрсдийн эзэмшлийн эрхийг тунхагласаар байгаа бөгөөд Японы ерөнхий сайд ч энэ талаар хатуухан сануулсан удаатай. Ноён Нода хэлэхдээ Зүүн Хятадын тэнгис дэх арлуудыг түүхэн болоод олон улсын эрх зүйн талаасаа ч тэр Японы газар нутгийн нэг хэсэг маргаангүй мөн гэж зарлаад өөрийн хяналтыг идэвхтэй тавих ёстой газар болж байна гэж хэлж байсан юм.
Д.Идэр
Сэтгэгдэл (1)