“Nomad Mongolia”, “Time out Shanghai”, “Орхон продакшн” хамтран зохион
байгуулж буй Монголын соёл, урлагийн наадам маргааш Шанхайд болно.
Наадмын үеэр үндэсний зоогийг танилцуулж, хөгжмийн гайхамшгийг
мэдрүүлэхээс гадна гэрэл зургийн үзэсгэлэн гаргахаар төлөвлөжээ.
Монгол
зоог танилцуулах үеэр зочдыг ааруул, сүүтэй цайгаар дайлж Монголын
“Гүрэн”, Өвөрмонголын “Ажнай”, Шанхайн “The horde” хамтлаг ая дуугаа
өргөх юм байна. Мөн наадмын үеэр шагайн наадгай зохиохоор бэлтгэсэн аж.
