Энэтхэгийн
Утах Прадеш хотын Мухая фирмд ажиллаж байсан Драупади гэх эмэгтэй
долоон настай хүү Атулыг ирвэс зуусан давхиж явахыг харжээ. Сандарсан
ээж тусламж хүсч хашгираад, хажуудаа байсан гар хадуурыг аван ирвэсийн
араас хөөж, Катрания Гат ойруу гүйсэн байна.
Энэтхэгийн Утах Прадеш хотын Мухая фирмд ажиллаж байсан Драупади гэх эмэгтэй долоон настай хүү Атулыг ирвэс зуусан давхиж явахыг харжээ. Сандарсан ээж тусламж хүсч хашгираад, хажуудаа байсан гар хадуурыг аван ирвэсийн араас хөөж, Катрания Гат ойруу гүйсэн байна. Тусламж сонссон тосгоны иргэд ч мөн ирвэсийг хөөсөн аж. Ирвэсийг удаан хөөсны эцэст хүүг тавин зугтаасан байна. Араатны аманд хүнд шархадсан хүүг орон нутгийн эмнэлэгт хүргэжээ. Орон нутгийн “Бар хамгаалах нийгэмлэг” Атулын эмчилгээнд 47 доллар хандивласан хэмээн BBC бичжээ.
Сүүлийн жилүүдэд Катрания Гат ойд ирвэсний тоо толгой ихэд өсч, хоолгүй болсон ойн амьтад ч мөн ойролцоох тосгонлуу орох болсон талаар байгаль хамгаалагчид ярьсан байна. Зэрлэг амьтан судлаачид Энэтхэгт ойролцоогоор арван мянган ирвэс бий хэмээн үздэг аж.
Д.Идэр




















































Сэтгэгдэл (1)