
МҮАН-ын дарга М.Энхсайханыг Сангийн сайд болно хэмээн ярьж байсан ч тэрбээр Засгийн газарт орж чадаагүй. Түүнийг эвслийн Засгийн газарт багтсан намын тэргүүн гэдэг утгаар нь, "Шударга ёс" эвслийн гол хүмүүсийн нэг гэдэг утгаар заавал албан тушаал өгөх ёстой гэж үзэгсэд байсан юм. Тэгвэл өчигдөр орой Төрийн өмчийн хороо хуралдаж түүнийг “Монголын төмөр зам” Төрийн өмчит хувьцаат компанийн Гүйцэтгэх
захирлаар томилсон байна. Харин өмнө нь тус компанийн захирлаар ажиллаж байсан Б.Батзаяа ТУЗ-ын даргаар ажиллах болжээ.
Сэтгэгдэл (5)