АНУ-ын
ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Митт Ромнийн таван хүүгийн ууган
нь болох Тагг Ромнийн хэлсэн үг хэвлэлүүдэд шуугиан тарьж байна.
Өнгөрсөн мягмар гаригийн орой нэр дэвшигчдийн халз мэтгэлцээний маргааш
нь Тагг Ромни “Би мэтгэлцээний үеэр Обамаг саваад хаячихмаар л
санагдсан” хэмээн хэлсэн талаар “BuzzFeed” мэдээлжээ.
АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Митт Ромнийн таван хүүгийн ууган нь болох Тагг Ромнийн хэлсэн үг хэвлэлүүдэд шуугиан тарьж байна. Өнгөрсөн мягмар гаригийн орой нэр дэвшигчдийн халз мэтгэлцээний маргааш нь Тагг Ромни “Би мэтгэлцээний үеэр Обамаг саваад хаячихмаар л санагдсан” хэмээн хэлсэн талаар “BuzzFeed” мэдээлжээ. Хойд Калифорнийн радио нэвтрүүлэгт оролцож байсан Тагг Ромнигоос АНУ-ын ерөнхийлөгч танай аавыг худалч гэж хэлсэн хэмээн асуухад, “Би суудлаасаа босож, гүйж очоод түүнийг саваад хаячихмаар санагдсан боловч тэгээгүй. Учир нь, тэнд нэгдүгээрт, хамгаалалтынхан байсан, хоёрдугаарт, иймэрхүү юм болж л байдаг хэмээн хариулжээ.
Тэрээр аавыгаа мэтгэлцээн эхлэхээс өмнө сандарсан байсан талаар үргэлжлүүлэн ярьсан байна. Сэтгүүлч түүнээс “Та тоглож байна уу? Тэр мэтгэлцээн эхлэхээс өмнө айсан байсан гэж үү” хэмээн асуухад “Айсан гэж хэлбэл дэндсэн хэрэг болно. Тэр 2-3 минутын хэсэгхэн хугацаанд л тэвдсэн, тэгээд сандралыг мартсан” хэмээн хариулжээ.
АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн сүүлийн мэтгэлцээн энэ сарын 22-ны өдөр болох бөгөөд гадаад улс төрийн бодлогын асуудлыг түлхүү хэлэлцэх аж.
Д.Идэр



















































