Арпад
Буссонтой сүй тавьснаас хойш гурван сарын дараа амаржсан жүжигчин Ума
Турман сүйт хархүүгийнхээ анхны хүүхдийг төрүүлээд удаагүй билээ.
Арпад Буссонтой сүй тавьснаас хойш гурван сарын дараа амаржсан жүжигчин Ума Турман сүйт хархүүгийнхээ анхны хүүхдийг төрүүлээд удаагүй билээ.Харин өчигдөр хосууд шинэхэн төрсөн охиноо хэрхэн нэрлэснээ зарласан байна. Богино нэрийг нь Луна гэж дуудаг охиндоо Rosalind Arusha Arkadina Altalune Florence Thurman-Busson хэмээх нэр өгчээ.
Хосууд өмнөх хамтран амьдрагчдаасаа дөрвөн хүүхэдтэй нийлсэн юм. Арпад Буссон, Ума Турман нар хүүхэддээ ийм урт нэр өгч буй анхны алдартнууд биш. Жишээлбэл, Гвен Стефани бага хүүгээ Zuma Nesta Rock Rossdale хэмээн нэрлэсэн юм.
Д.Идэр




























































Сэтгэгдэл (3)