Маргааш буюу 10-р сарын 20-нд Дэлхийн Нэр хүндээ эрхэмлэх өдөр тохионо. Нэр Төрөө Эрхэмлэх Даян Дэлхийн Хөдөлгөөнийг анх 2006 онд санаачилж, 2008 оноос эхлэн жил бүрийн энэ өдрийг “Нэр Төрөө Эрхэмлэх Даян Дэлхийн Өдөр” болгон тэмдэглэж өнгөрүүлдэг болсон. Манай улсад энэхүү өдрийг 2009 оноос дөрөв дэх жилдээ тэмдэглэх гэж байна.Нэр Төрөө Эрхэмлэх Даян Дэлхийн Хөдөлгөөн нь ашгийн бус, шүүмжлэгч бус, мөн аливаа улс төрийн хүчний харьяат бус, бие даасан санаачлага хөдөлгөөн юм. Уг хөдөлгөөнийнхөн бусдын алдааг шүүмжлэхээс илүү зөв үлгэр дуурайллаас нь жишээ авч шалгарсан зөв зохистой үйл ажиллагаа болон нэр төрөө эрхэмлэх үзэлд тулгуурлаж манлайлан удирдахыг дэмжин ажилладаг бөгөөд нэр төртэй амьдрах нийтлэг эрх ашгийг даян дэлхийд түгээн дэлгэрүүлэхэд энэ хөдөлгөөнийхний гол зорилго аж. Уг хөдөлгөөнд Холливуудын болон урлагийн одууд, дэлхийн улс төр, хувийн хэвшил болон бусад салбаруудын нөлөө бүхий манлайлагчид идэвхитэй дэмжин нэгдэж байна.




















































Сэтгэгдэл (2)